НААДМЫН ТУХАЙ

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудыг дэмжих, тэдний авъяас чадварыг нээн илрүүлж, онолын мэдлэгийг практиктай холбох, дуу хоолойг нь олон нийтэд хүргэх зорилгоор “Алтан Үзэг” улсын наадмыг 13 дахь жилдээ МУИС, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн уламжлал ёсоор НЗДТГ нийслэлийн иргэдийг соёлжуулах, хууль эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

“Алтан Үзэг” наадам нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, нийгмийн реклам, мультимедиа нийтлэл гэсэн таван төрлөөр болно.

 

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Бүтээлүүдийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ныг дуустал хүлээн авна.

Нийтлэлийн төрөлд ирүүлэх бүтээл нь ярилцлага, сурвалжлага, найруулал, тэмдэглэл, өгүүлэл зэрэг сэтгүүл зүйн аль ч төрөл зүйлээр байж болох ба нэг оролцогчийн 5 хүртэлх бүтээлийг хүлээн авна. Телевиз, радиогийн нэвтрүүлэг 8-10 минут, нийгмийн реклам 30-60 секундын хугацаатай байна.

Нийтлэлийг PDF файлаар, радиогийн нэвтрүүлгийг MP3 форматаар, телевизийн нэвтрүүлэг, нийгмийн рекламыг Н264/MP4, 1920×1080 форматаар, мултимедиа бүтээлийн холбоосыг зохион байгуулагчдад илгээх шаардлагатай.

УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ:

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг агуулга, хийц, ур чадварын талаас сэтгүүл зүйн судлаачид болон туршлагатай сэтгүүлчдээс бүрдсэн баг шүүнэ.

Шагналыг 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр нийтэд зарлаж, “Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд 12.00 цагт гардуулна.

УРАЛДААНЫ ШАГНАЛ: Нийт бүтээлээс

Гранпри –  Өргөмжлөл, Цом, 1.000.000 төгрөг

Төрөл тус бүрээс: 

I байр – Өргөмжлөл, 500.000 төгрөг

II байр – Өргөмжлөл, 300.000 төгрөг

III байр – Өргөмжлөл, 200.000 төгрөг

Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл:

Өргөмжлөл, 300.000 төгрөг

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА:

ХОЛБОО БАРИХ:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар – 210646/53

80177812

99846196

© Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан болно